Увс аймагт "UBC" брэндийг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-13 15:48:04

Увс /МОНЦАМЭ/. “Увс аймгийн брэндийн зөвлөл”-ийн анхны хурал энэ сарын 12-ны өдөр болж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Увс аймгийн нэгдсэн брэндийн талаар 400 гаруй иргэдийн санал, мэргэжлийн маркетингийн агентлагийн судалгааг үндэслэж Увс нутгийн онцлог, Увсад үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүний нийтлэг байдлыг харгалзан зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар “UBC буюу Uvs Business Cluster” нэрийг сонгож баталжээ. Ингэснээр ирэх жилүүдэд “UBC” брэндийг хөгжүүлэх замаар Увс аймагт үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн нэг брэндийн бодлоготойгоор гадаад, дотоодын зах зээлд таниулах, борлуулалтын нэгдсэн сүлжээ үүсгэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, аймгийн эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох ажлуудыг шат дараатай хийх аж.

Связанные новости