Төв аймагт өвс, тэжээлийн үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-14 12:07:17

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт нэг боодол өвс 14000 төг, нэг шуудай тэжээл 19000-22000 төгрөгийн үнэтэй байгаа ба өнөөдрөөс өвс, тэжээлийн үнэ буурч байгаа гэж  аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд зарим сум гантай байсан ба отрын малчид ихээр орж ирж өвөлжиж байгаа тул бэлчээр талхлагдаж, мал идэх өвсгүй болж байгаа нь өвөлжилт хүндэрч буй гол шалтгаан болж байна. Тиймээс аймгийн Засаг даргын нөөц сангаас 102.5 сая төгрөгийг бүх суманд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж дэмжлэг үзүүлсэн байна.

Харин аймгийн Засаг даргын захирамжаар малчин, мал бүхий иргэд 138.2 мянган тн хадлан, 36.1 мянган тн гар тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс 81.1 мянган тн өвс, 41079.1 тн ногоон тэжээл, 14700.5 тн гар тэжээл, 6478 тн үйлдвэрийн тэжээл тус тус бэлтгэн нөөцөлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аюулгүйн нөөцөд аймагт 4650 тн өвс, 1230 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс аймгийн нөөцөд 424 тн өвс 130 тн тэжээл, сумдад 924 тн өвс,196,7 тн тэжээл нөөцөлсөн байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

 

Связанные новости