ТӨВ: Нийтийн номын санд чөлөөт уншлагын танхим ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Соёлын орон зай-Бидний орчин” аяны хүрээнд Нийтийн номын санд чөлөөт уншлагын танхим ажиллаж эхэллээ.
Төв аймгийн Нийтийн номын сангийн захирал Ө.Нямбаяр, "Энэхүү танхимд иргэд өөрийн номыг авч ирж уншиж болно. Мөн бие даалт хийж, багаар ажиллах боломжтой юм. Танхим нь даваагаас баасан гарагт 17:00-21:00 цагт, бямба, ням гарагт 10:00-18:00 цагт ажиллана. Ажиллаж эхлээд хоёр өдөр болсон ч хүүхэд, насанд хүрэгчид олноор үйлчлүүлж байна. Эхний удаад бид нэг сарын хугацаанд тус танхимыг ажиллуулж турших бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэнэ" гэв.