Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-01-18 13:54:44

Увс /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 18-25-ныг хүртэлх хугацаанд Увс аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна. Энэ сарын 22-23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орох бол бусад хугацаанд цас орохгүй аж.

“Агаарын температурын хувьд хүйтний эрч нийт нутгаар суларч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна. Салхи сарын 19-нд нутгийн баруун хэсгээр 12-14 м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8 м/с байна” гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Связанные новости