Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Биеийн тамир спортын төв дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд спортын олон төрлөөр өрсөлдөж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн аймгийн холбоо, “Жайка” Олон улсын байгууллага, Энхтайвны корпусын сайн дурын ажилчид хамтран зохион байгуулж байгаа энэ тэмцээнд нийтдээ 150 гаруй хүүхэд оролцож хурд хүч, авьяасаа сорьж байгаа юм.
-Тэмцээний гол зорилго бол хүүхэд бүрийг ялгаварлалгүй тэдний тоглож наадах, спортоор дамжуулж хөгжих эрхийг нь хангахад ач холбогдолтой гэж үзэж байна гэж тэмцээнийг зохион байгуулагчид ярьж байсан.
Таван төрлөөр явагдаж байгаа тус тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргана.
Б.Туяа