Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлээр цомог гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-06 14:34:54

Залуу төгөлдөр хуурч С. Одгэрэл “Mongolian Composers’ Piano Pieces” буюу Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээр дагнасан цомог гаргаж, Hi-Fi CD Shop-д нээлтээ хийлээ.

Тус цомогт Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн “Бодол”, “Буриад бүжиг”, 24 Прелюдигээс №12, №19, №20, УГЗ, Төрийн шагналт Б.Шаравын “Зул”, “Сэрсэн тал”, Прелюди №1, №2, Төрийн соёрхолт З.Хангалын “Монгол ардын дууны хувилбар аяз” зэрэг бүтээл багтжээ.

Энэ цомог нь Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээр дагнасан анхны гоцлол төгөлдөр хуурын цомог болж буйгаараа онцлогтой.

Цомгийн хүрээнд хоёр видео, нэг баримтат кино бүтээсэн бөгөөд цомгийн баяр энэ оны намар тохиох аж.

Тэрээр ХБК-д 1993-2006 онд суралцаад МУГБ Ч.Тунгалаг, Италийн Пэружагийн консерваторид профессор Лиужи Танганэллийн удирдлага дор бакалавр, профессор Стэлла Куадринийн удирдлага дор магистр, улмаар Имола хотын төгөлдөр хуурын академид /профессор Стэфано Фиуцци / суралцан төгсөж өдгөө ХБК-д ажиллаж байна.

Энэ хугацаанд Бээжин, ХонгКонг, Ром болон Итали, Испани, ХБНГУ-ын хотуудаар гоцлол болон хамтарсан тоглолт туурвиад байгаа аж.

Ж.Болор

 

Связанные новости