Булган аймаг “Бахархлын өдөр”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-22 14:39:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэний гаргасан санаачилгыг дэмжиж, жил бүр “Бахархлын өдөр” тэмдэглэж байхаар шийдвэр гаргалаа.

Булган аймаг байгуулагдсан 1 дүгээр сарын 15-ны өдрийг Монгол төрийн мэргэн сайд Анандын Амарын, Монгол хүн сансарт ниссэн өдөр буюу 3 дугаар сарын 22-ны өдрийг сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн, Монгол Улс анхны Олимпын аваргатай болсон өдөр буюу 8 дугаар сарын 14-ний өдрийг Олимпын анхны аварга Н.Түвшинбаяр нарын алдрыг мөнхжүүлэх Булган аймгийн “Бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ.

          “Бахархлын өдөр”-ийг жил бүр тухайн гавьяат үйлстнүүдийн алдрыг мөнхжүүлэх, аймгаа сурталчлах, алдаршуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан байна.

Связанные новости