Дорнодод ноолуур ховор байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Чойбалсан хотын түүхий эдийн төв зах дээр кг ноолуурыг 35 мянгаар авна гэсэн зар байгаа ч олдоц ховор байна. Тус аймагт ноолуурын үнэ оргил үедээ 61000 төгрөгт хүрч байсан юм.
Мөн тус аймгийн төвийн захад шингэн сүү литрийг нь 1200 төгрөгөөр зарж байна. Цаг агаар төдийлөн дулаарахгүй байгаа нь сүүний олдоцод нөлөөлж, үнэ нь төдийлөн буухгүй байгаа ажээ.
Мөн хонины мах кг нь 5000-6500, үхрийн мах 7500-8000, ямааны мах 5500-6000 төгрөгийн үнэ ханштай байгаа нь оны эхний саруудтай харьцуулбал өссөн дүн юм.
Харин өргөн хэрэглээний хүнс болох цагаан будаа, элсэн чихэр, гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. Тус аймгийн хувьд өөрийн гурилын үйлдвэртэй болохоор үнийн тухайд олон жил тогтвортой явж ирсэн. Дорнод гурил нэгдүгээр зэрэг нь 1000-1100 төгрөг байна.
Бензин А80- 1670, А92-1610, дизель түлш 1710 төгрөг байна.
Б.Туяа