Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний хэсгийн шатанд "Атлетик 220" клуб" тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220" клуб Азийн хөл бөмбөгийн холбооны цом /AFC Cup/-ын тэмцээний хэсгийн шатанд тоглохоор болжээ.
AFC
Cup тэмцээний хэсгийн шатанд оролцож байгаагүй Монголын хөл бөмбөгийн түүхэнд
болж байгаа түүхэн амжилт юм байна. "Атлетик 220" клуб хэсгийн шатны
өмнөх урьдчилсан шатанд Макао болон БНАСАУ-ын багтай тоглох байсан. Харин өрсөлдөгч
багууд тэмцээнд оролцох боломжгүй болсноор "Атлетик 220" хэсгийн
шатанд ийнхүү шууд шалгарлаа.
“Атлетик 220” клуб Тайванийн "Tainan City", Хонконгийн "Eastern" болон "Lee Man" клубүүдтэй J хэсэгт багтжээ. "East" бүсэд харьяалагдаж буй "J" хэсгийн тоглолтууд 2021 оны тавдугаар сарын 14-20-нд болох юм байна.