Ой тогтоолтын тамирчид 29 медальтай эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-27 12:07:43

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хятадын Далиан хотод спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын баг 29 медаль хүртсэн байна.


Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орон оролцсоноос манай улсаас 6-60 насны 64 тамирчнаа илгээж хоёр алт, найман мөнгө, 19 хүрэл, нийт 29 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирж байгаа юм. Ингэснээр Монголын спорт өрөлтийн шигшээ баг Хятад, Сингапур, Солонгос, Малайз зэрэг улсад зохион байгуулсан олон улсын тэмцээнээс нийт 119 медалийг эх орондоо авчирчээ. Тэд ирэх оны зургаадугаар сард Хятадын нээлттэй тэмцээнд оролцох урилга авсан байна.


Спорт өрөлт нь бүх насныхнаас гадна хоёр гарын ажиллагаа хэвийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч хичээллэх боломжтой бөгөөд тэдэнд зориулсан тусгай тэмцээн зохион байгуулдаг юм. 





Связанные новости