Шизүока мужийн Шимада хотын удирдлагуудтай цахим уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-29 13:01:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны төлөөлөл, Япон улсын Шизүока мужийн Шимада хотын удирдлагуудтай өнөөдөр цахим уулзалт хийлээ.


Цахим уулзалтаар 2021 онд Монголын боксын  үндэсний шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпын наадмын өмнөх бэлтгэлийг Шимада хотод зохион байгуулах талаар санал солилцов.


Уулзалтад Шимада хотын орлогч дарга Үшио, Боловсролын хорооны дарга Хамада, Боловсролын газрын дарга Накано, Аж үйлдвэр, аялал жуулчлалын газрын дарга Ягава, Соёлын нөөц баялгийг ашиглах хэлтсийн дарга, Олимпын хэлтсийн дарга Мацүмото, Олимпын хэлтсийн багийн дарга Сүгияма, Олимпын хэлтсийг төлөөлж Като, Олимпын хэлтсийн мэргэжилтэн Үэхара, Б.Бадмаа нар оролцлоо.


БТСУХ-ноос дэд дарга Ц.Одонбаяр, БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, БТСУХ-ны ГХМТХ-ийн  гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон болон Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар оролцлоо.


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Японы Засгийн газраас тогтоосон Коронавирусээс хамгаалах журмыг баримтлан хатуу чанга дэглэмийн дор бэлтгэл сургуулилт зохион байгуулах юм.


БТСУХ 2016 оноос хойш Япон улсын Шимада хоттой хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын баг тамирчдын олимпын өмнөх бэлтгэлийг жил бүр амжилттай зохион байгуулж, мөн шаардлагатай хувцас хэрэглэлээр хангадаг. Түүнчлэн Япон улсад Монгол орны ёс заншлыг түгээн дэлгэрүүлэн соёлын ажлуудыг тогтмол зохион байгуулдаг юм.


Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тухай ирэх есдүгээр сард Шимада хотын удирдлагуудтай дахин хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Связанные новости