МХБХ-ноос ирэх сард Zoom уулзалтууд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/ шинэ он гарсаар хөл бөмбөг болон футзалын шинэ улирлын бэлтгэл ажлыг эхлүүлж, клуб, тоглогчид болон холбооны уялдааг сайжруулах зорилготой сургалт зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Эдгээр уулзалтаар клубүүдэд тулгамдаад буй асуудлууд болон шинэ улирлын бэлтгэл ажилтай холбоотой чухал ач холбогдол бүхий сургалт, зөвлөгөөнүүд төлөвлөгдсөн байна.
Энэхүү Zoom уулзалтын сэдвүүдийг танилцуулахад, 2021 оны шинэ улирлын талаар, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар, шинэчлэгдсэн тэмцээн зохион байгуулах журмын талаар, тоглогчдын шилжилт хөдөлгөөний журмын талаар болон асуулт ба хариулт гэсэн сэдвүүдээр болох юм байна.
Уулзалт 2021 оны 2 дугаар
сарын 1-11-ний хооронд зохион байгуулагдана. Оролцох клубүүд уулзалтад
хамрагдах боломжтой хугацаагаа өгөх тохиромжтой товоо мэдэгдэх аж. Мөн Клубийн
Дээд, Нэгдүгээр Лигийн болон Эмэгтэй лигийн багууд зэрэг хамрагдаж тоглогчид
оролцох юм байна.