Аймгийн ИТХ-ын ажлын баг Тэшиг, Сэлэнгэ суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-01 12:00:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга  Д.Эрдэнэбатын ахалсан ажлын баг Тэшиг, Сэлэнгэ суманд ажиллаж, иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонслоо. Мөн сумын төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл”-ийн талаар иргэдэд мэдээлэх, тэдний санал, хүсэлтийг сонсож хүлээн авч, нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зөвлөгөө өгөх ажил хийлээ.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат:

- Ирэх жилүүдэд олон тулгуурт хөгжлийн загварыг хэрэгжүүлж эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэнээ дээдэлсэн аймаг болохыг зорино. Аймгийн эдийн засгийн тамир тэнхээг сайжруулах, хувийн хэвшлийн чадамжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэж иргэдийн төлөөлөлтэй уузахдаа хэллээ. Тэшиг, Сэлэнгэ сумын зарим иргэд, төрийн албан хаагчид аймаг дундын хилийн цэсийн маргааныг шийдэх, иргэдэд төрийн мэдээллийг шуурхай хүргэх, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зэрэг санал хүсэлт тавилаа.

Аймийн ИТХ-ын ажлын багийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Оюунцэцэг, Хүний хөгжлийн хорооны дарга Ж.Ганболд нар ажиллалаа.

Связанные новости