АПУ компанийн бөөний төвүүд хандив өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт АПУ компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулдаг "Сансар өгөөж" ХХК, “Увс” ХК-ийн бөөний төвүүдийн хамт олон аймгийн Онцгой комисст хандив өглөө.
Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгч АПУ компанийн өрнүүлж байгаа "Хариуцлагаа нэмж хамтдаа давъя" аянд тус бөөний төвүүд нэгдэж, нийгмийн хариуцлагынхаа
хүрээнд аймгийн Онцгой комисст 200 мянган төгрөгийн үнэ бүхий
эрүүл мэндийн ундааг өнөөдөр гардуулан өгчээ. Мөн Увс аймгийн Онцгой комисст АПУ компанийн илгээсэн 300 мянган төгрөгийн үнэ бүхий
дархлаа дэмжих сүүг хүлээлгэн өглөө.
Аймгийн засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ч.Чимэд
энэ үеэр АПУ компанид болон тус компанийн Увс аймаг дахь төлөөлөл болсон "Сансар
өгөөж" ХХК, “Увс” ХК-ийн бөөний төвийн хамт олонд баярласан талархсанаа
илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.