“Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-01 18:28:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэгээс тодруулахад:

- Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн  ажил зарлаад байна. 2021 онд аймгийн төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулж, иргэдэд илүү шуурхай үйлчлэх зорилготой. Гурван зорилтын хүрээнд 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр аймгийн ажлын хэсэг томилогдоод ажиллаж байгаа. Бүтээмж гэдэг юу болох, яагаад заавал байгууллагад нэвтрүүлэх ёстой вэ гэдэг талаар сургалт, мэдээллийн аян зохион байгуулна. Хоёрдугаарт: “5С” буюу сайн ангилан ялгах, сайтар цэгцлэн зохион байгуулах, сайтар цэвэрлэн цэмцийлгэх, стандарчилан хэвшүүлэх, сахилга батыг төлөвшүүлэх зарчмыг хэрэгжүүлнэ. Дараа нь бүтээмжийн чиглэлээр шинэ санаа гаргаад амжилт олсон байгууллагуудыг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа явуулна. Бүтээмжийн жилийн ажлын хүрээнд сум, байгууллага шалгаруулах болзол зарлаад байна.

Манайх “Ногоон аймаг” гэж зарласан учир ногоон ажлын ажлын байр бий болгох чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана. Энэ талаар БОАЖГ-аас тусгай удирдамж гаргаж хэрэгжүүлнэ гэлээ.

Связанные новости