МҮОХ-ны ерөнхийлөгчтэй авто, мото спортын холбооныхон уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-03 17:09:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай Монголын автомашин мотоциклийн спортын холбоо /МАММСХ/-ны удирдлагууд уулзаж, санал солилцлоо.


МАММСХ  бол МҮОХ-ны ууган холбооны нэг бөгөөд энэ жил МҮОХ-ны адил түүхт 65 жилийн ой нь тохиож байгаа аж. Холбоог өнөөдөр Батхүүгийн Ганхөлөг тэргүүлж байгаа юм. Тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Буянтогтохын Болд, ерөнхий нарийн бичгийн даргаар Амарсайханы Пүрэвдорж нар ажиллаж байна.

Связанные новости