Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналыг хоёр тариаланчид олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-04 12:01:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ жил Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналыг хоёр тариаланчид олгохоор шийдвэрлэлээ.

Хутаг-Өндөр сумын ахмад тариаланч, Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Намжил, Тэшиг сумын ахмад тариаланч Р.Бумбага нар аймгийн хүндэт шагналын нэг хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналын эзэн боллоо. Уг шагналыг аймгийн ИТХ 2007 оноос бий болгосон бөгөөд одоогоор 10 гаруй хүн хүртээд байна.

          Тэшиг сумын ахмад тариаланч Р.Бумбага 1976 онд атрын II аяны жилүүдэд Б.Галт-Очир баатрын шавь болж газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, сум, аймаг, улсын аваргаар шалгарсан юм.

Связанные новости