Бордер-колли үүлдрийн нохой өндөр үнээр зарагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Ким хочит “Бордер-колли”
үүлдрийн нохой Их Британийн Уэльсэд 27 мянган паундаар зарагджээ. Ингэснээр Ким хамгийн
өндөр үнээр зарагдсан хоньч нохой болсон байна.
Ким Долгеллау хотын “Farmers Marts” дуудлага худалдааны газарт үнэ хаялцуулах үеэр зарагджээ. Тус нохойг Стаффордшир хотын оршин суугч худалдан авсан байна. Өмнө нь Хенна хэмээх нэртэй нохой 20 мянган паундаар зарагдаж, дээд амжилт тогтоож байжээ. Энэ үйл явдал мөн Уэльсэд болж байсан аж.
Ким төрснөөсөө хойш
удаагүй дуудлага худалдаанд оролцсон хэдий ч гурван настай туршлагатай
нохойноос дутахгүй сайн байсан хэмээн нохой сургагч Деви Женкинс ярьсан байна.
Дэлхийн хамгийн ухаантай
нохойнуудын нэгд тооцогддог бордер колли үүлдрийн гөлөгнүүдийн үнэ Их Британид
800-гаас 1000 орчим паундаас эхэлдэг байна.