Булган аймагт энэ сарын 10-наас хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-08 19:13:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 22-ны өдрийн 06.00 цаг хүртэл аймаг, сум хооронд орох гарах хүн, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Хяналтын пост цэг байгуулан, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, зохих зөвшөөрөлгүй, албан ёсны постоор нэвтрээгүй зөрчил гаргасан жолооч, зорчигчдод хариуцлага тооцох, тусгаарлах, тээврийн хэрэгслийг саатуулах ажлыг кохион байгуулахыг сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн XVII жарны Цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байхыг иргэдэд уриалж, төр, төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод байна.

Связанные новости