“Brent” маркийн үнэ 61 ам.доллар давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /RIA Novosti/. “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 2020 оны нэгдүгээр сарын 24-нөөс хойш анх удаа 61 ам.доллар давж, өсжээ.
Лондон ICE биржийн арилжааны явцад Умард тэнгисээс олборлодог уг нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.76 хувиар өсөж, нэг торх нь 61.02 ам.доллар болжээ. Техасын хөнгөн нефть буюу "WTI" сортын нефтийн үнэ мөн л өсөж, гуравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 58.34 ам.долларт хүрч, 0.64 хувиар өссөн байна.
Нефтийн үнэ ийнхүү өссөн нь хоёрдугаар сараас хүчин төгөлдөр болсон “ОПЕК +” бүлгийн хэлэлцээртэй холбоотой бөгөөд хэд хэдэн улс хоногт олборлох нефтийн хэмжээгээ нэмж 1.425 сая торхоор бууруулахаар тохиролцжээ.