Шилэн дансны хөтлөлт хяналттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-02-09 16:24:08

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас шилэн дансны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хөндлөнгийн хяналтын комиссыг өнөөдөр байгууллаа.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хяналтын комиссын гишүүдэд үүрэгт ажлаа хуулийн хүрээнд шударгаар явуулах, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 100 хувь мөрдүүлэн ажиллахыг үүрэг болгосон юм.

Өнгөрсөн хугацаанд аймгийн хэмжээнд шилэн дансны хөтлөлт хангалтгүй, зарим албан байгууллагууд шилэн дансаа хөтөлдөггүй зөрчил цөөнгүй гаргасан байна. Иймээс цаашид шилэн дансны үйл ажиллагааны хөндлөнгийн хяналтыг чангатгах замаар төсвийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулдаг байдлыг таслан зогсоохыг зорьж байгаа аж. 

Шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны ИТХ, ИНХ, Төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэх юм байна.


Связанные новости