ДОХ, тэмбүүгийн шинжилгээнд 32 мянган иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-02-09 17:12:49

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд “Тэмбүүг устгая” аяныг өрнүүлсэн. Тус аяны хүрээнд 2019-2020 он хүртэл нийт 32 мянган иргэнийг ДОХ, тэмбүү өвчний шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 325 хүнээс өвчлөл илэрсэн тул тэднийг хавьтагчдын хамт эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд хамруулж ажилласан байна.

Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнд гол төлөв өндөр эрсдэл бүхий хөдөлгөөнт хүн амыг хамруулан эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан аж. Сүүлийн 3 жилийн тэмбүүгийн өвчлөлийн тоон судалгаагаар өвчлөл буурсан нь тус өвчний үеийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулсантай холбоотой гэж эмч нар үзэж байна. Иргэдийн хувьд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандаж, сайн дурын үндсэн дээр тэмбүүгийн шинжилгээнд хамрагдах боломжтой аж.


Связанные новости