Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас 21 аймгийн Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн
бичгийн дарга нартай энэ сарын 4-ний өдөр цахимаар хуралдсан байна.
Энэ үеэр аймгийн ГХУСАЗСЗ-үүд орон нутагтаа авлигын эсрэг
хууль тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах,
авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах
чиглэлээр ГХУСАЗСЗ-ийнхээ 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодорхой арга
хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Энэ дагуу аймгийн ГХУСАЗСЗ-өөс
2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.