Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-08 17:22:10

Дорнод аймгийн төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэссэн статистик тоо гарчээ. Өнгөрөгч долоо хоногт зам тээврийн гурван ч осол бүртгэгдсэн байна.

Зөрчлийн шалтгаан нөхцөл нь урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан иргэдийн хувьд агаар салхинд гарах голын тохойд очиж архидан согтуурах нь нэмэгдэх хандлагатай шууд холбоотой гэдгийг замын цагдаа нар онцолж байлаа. Дээр нь хамгаалалтын бүс хэрэглэх тал дээрч мөн жолооч нар хангалтгүй байгаа ажээ.

Замын хөдөлгөөний шинэ хуулиар Тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалалтын бүсээ хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцвол 9000 төгрөгөөр торгох шийтгэлтэй болсон. Мөн арын суудалд суугаа зорчигчид ч энэхүү шийтгэл хамаатайн дээр жолооч автомашин барьж явах үедээ утсаар ярьсан тохиолдолд мөн л 9000 төгрөгөөр торгож байх гэнэ.

Ер нь манайд жолооч нар аюулгүйн бүсээ зүүж хэвшээгүй байна. Хэрвээ бүсийг зүүж хэвшвэл ослоос болж бэртэл гэмтэл авах, амь насаа алдах эрсдэл 50 хувиар буурах боломжтой гэж үздэг юм байна

                                                                                                                                             Б.Туяа

Связанные новости