Малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-17 11:50:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт том малын зүй бусын хорогдол энэ оны эхний сарын байдлаар 1698 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 1079 толгойгоор буюу 36 хувиар буурсан байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Малын төрлөөр авч үзвэл адуу 146, үхэр 137, хонь 859, ямаа 556 толгой хорогдсон байна. Нийт хорогдолд адуу 8.6, үхэр 8.1, ямаа 32.7, хонь 50.6 хувийг тус тус эзэлж байна. Малын хорогдлыг сумаар авч үзвэл Могод сум 38.7, Дашинчилэн сум 23.1 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна. Эдгээр суманд 392-657 мал хорогджээ.

Связанные новости