"Увс нуурын ай савын шувууд" судалгааны бүтээлийг эмхэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-02-18 15:42:41

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас "Увс нуурын ай савын шувууд" нэртэй судалгааны бүтээлийг эмхэтгэн гаргасан байна.

Тус бүтээлд Увс нуурын ай саваар нутагладаг 367 төрөл зүйлийн шувуудын тархалт, зүйлийг таних болон нас, хүйсийг тодорхойлох бичвэр, гэрэл зураг, амьдралын онцлог, амьдрах орчин, идэш тэжээл, ховордлын зэрэглэл болон тэдгээрийн хамгаалал зэрэг мэдээ, баримтуудыг багтаажээ.

Энэхүү сонирхолтой бүтээлийг С.Гомбобаатар, Ж.Мөнх-Эрдэнэ, П.Даваасүрэн нарын шувуу судлаачид хамтран эмхэтгэн хэвлүүлсэн байна. 

Связанные новости