"COVID-19" халдварын тохиолдол 55-аар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-22 10:59:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  36 906 хүнд шинжилгээ хийсэн байна.


Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал аж.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 693  болжээ. Үүнээс  1 933 нь эдгэрээд байна. 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  745 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн эмчлүүлж байгаа аж.


 

Связанные новости