Аймгийн Засаг дарга ТББ-ын төлөөллүүдтэй “Өглөөний уулзалт” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-25 17:24:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ТББ-ын төлөөллүүдтэй “Өглөөний уулзалт” зохион байгуулав.


Тус уулзалтад аймагт үйл ажиллагаа тогтмол идэвхтэй явуулж буй 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцсон юм. Мөн үеэр аймгийн Засаг дарга 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. ТББ-ын төлөөллүүд мөн адил санал бодлоо илэрхийлж цаашид ИННЗ-тэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Аймгийн Засаг дарга төрийн болон төрийн бус байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад анхаарч, хамтын хүчээр нутаг орныхоо хөгжил цэцэглэлтэд гар нийлэн ажиллах болно гэдгээ мөн үеэр илэрхийлсэн юм.


Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, иргэдийн нийгэм дэх оролцоог дээшлүүлэх зорилго тавин ТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласан байна. Үүний хүрээнд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-аас 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг холбогдох агентлагуудтайгаа зөвшилцөн гаргаж төр, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн үйлчилгээг сайжруулах ажлыг хамтарч хэрэгжүүлэх, бүтээлч ажлыг гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ. 


Связанные новости