ГОВЬ-АЛТАЙ: Аадар борооны улмаас 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуйн нэгжийн барилга үерт автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-06-23 10:18:08

Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 22-нд 18.45-19.50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автжээ.


Үүссэн нөхцөл байдал, үерийг хохирол багатай даван туулахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 метр шуудуу татаж, үерийн усны урсгалыг өөрчлөн, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулсан тухай мэдээллээ. 



Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градус давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үерийн аюулаас сонор, сэрэмжтэй байхыг зөвлөв. Иймд: 

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,

-Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар луу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Связанные новости