Хүчирхийлэлтэй тэмцэхэд мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-01 17:33:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэхэд мэргэжлийн холбоо болон хуулийн байгууллагууд хамтран ажиллах нь чухал байна. Энэ талаар Монголын Хуульчдын холбоо ОУХЭЗБ-ын хамтран зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн үүрэг” сургалтаар хөндлөө. 

Сургалтыг нээж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын суурин төлөөлөгч Тара Нил хэлэхдээ, "Дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд хуульчдыг мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг нь байнга дээшлүүлэх хохирогчийн эрхийг хамгаалахад үр нөлөөтэй"-г онцлов. 


Сургалтыг Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр ОУХЭЗБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд цахимаар зохион байгуулж 30 өмгөөлөгч хамрагдлаа. 

Сургалтаар гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч нарт эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, тэдний эрхийг хамгаалахад өмгөөлөгчийн ур чадварыг хөгжүүлж мэргэшүүлэх нэн шаардлагатай байгаа тухай ярилцлаа.



Связанные новости