Тусгай хэрэгсэлийг автомашиндаа авч явахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-11 16:00:22

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас Улсын хилээр зорчиж байгаа иргэд, үйлчлүүлэгчдэд хандаж, Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр тусгай хэрэгсэл, сумыг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхаарууллаа.

Энэ сарын 8-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Э.Наранбаатар Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлээр автомашиндаа тусгай хэрэгсэл болох буу, сумыг тээвэрлэн хил нэвтрүүлэхийг завдсан явдлыг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлсэн байна.

ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн автомашины урд талын хайрцагт МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил гаргахаар тээвэрлэн авч явж байжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Связанные новости