Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Х.Эрдэнэт-Од сонгогдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ням гарагт өндөрлөсөн "Ташкентын Их дуулга" тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны удирдах зөвлөлийн хурал болсон талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэв.
Энэ удаагийн хурлаар Монголын
эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг IJF-гийн
Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.
Олон
улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй. МУГТ Х.Эрдэнэт-Од дэлхий
дахинд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпын хорооны ерөнхийлөгч, Японы жүдо
бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн
тэргүүн Харуки Уимуратай ийнхүү хамтран ажиллахаар боллоо.
Ташрамд сонирхуулахад,
Хишигбатын Эрдэнэт-Од өдгөө Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар
ажиллаж байгаа юм. Тэрбээр Монголын спортын түүхэнд улсын аварга шалгаруулах
тэмцээнд 16 жил дараалан түрүүлсэн цорын ганц тамирчин. Гавьяат тамирчин
Х.Эрдэнэт-Од 1992, 2000, 2004, 2008 оны зуны олимпын наадамд оролцсон. Жүдогийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /2005/, Азийн наадмын аварга
/1998/, Азийн аварга хошой аварга, самбо бөхийн дэлхийн
5 удаагийн аварга тамирчин билээ.