"Цагдаа танд баярлалаа-Цагдаагийн албаар бахархъя" гар зургийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас цагдаагийн байгууллага байгуулагдсаны
100 жилийг ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Цагдаа
танд баярлалаа-Цагдаагийн албаар бахархъя" сэдэвт гар зургийн уралдаан
зарлалаа.
Уралдаанд сургуулийн
6-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой аж.
Хүүхдүүдийн бүтээлд
сэдэвтэйгээ уялдсан байх, А3-ын хэмжээтэй цаасанд усан болон тосон будгаар
зурсан байх зэрэг шаардлага тавих бөгөөд энэ сарын 28-ны өдөр хүртэл аймгийн
Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд хүлээн авна. 
Мөн бүтээл нь шалгарч
эхний байрт орсон хүүхдүүдийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    