Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийнхан вакцинжуулалтад хамрагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын шигшээ багийн эмэгтэй, эрэгтэй тамирчид өнөөдөр “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдлаа.
Сагсан бөмбөгийн 3х3
төрлийн олимпын эмэгтэй багийн 4 эрхийг ОХУ, БНХАУ, Румын, Монгол улс авсан
бол эрэгтэй 4 эрхийг Серби, ОХУ, БНХАУ, Япон улсууд аваад байгаа. Монголын
эрэгтэй баг чансаагаараа эрхээ авах болзол хангасан ч зохион байгуулагч орны
багийн хувьд Япон эрх авснаар манай баг эрхгүй хоцорсон юм.
Харин одоо үлдсэн эрэгтэй,
эмэгтэй багуудаас тус бүр 4 эрхийн төлөөх 2 тэмцээн болно. Эхний тэмцээн
5 дугаар сарын 26-30-нд Австрийн Граз хотод дэлхийн шилдэг 20 баг тоглох ба
эхний 3 байрт орсон багууд олимпын эрх авна. Тус тэмцээнд Монголын эрэгтэй
шигшээ багийн тамирчид чансааг тэргүүлж А хэсгийн 1 дэх багаар эрэмбэлэгдсэн юм.