Монголын жүдочдыг цуврал тэмцээн хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-11 12:08:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны Ташкентын Их дуулгад Монголын шигшээ баг 2 алт, 2 мөнгө, нэг хүрэл медальтай тус тэмцээнд оролцсон 71 орноос 2 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн.


Харин Монголын шигшээ багийг дахин гурван тэмцээн хүлээж байгаа бөгөөд энэ сарын 26-28-нд Гүржийн Тбилисийн Их дуулгад оролцох юм. Манай шигшээ баг өмнөх бүрэлдэхүүнээрээ тэмцээний өмнөх бэлтгэлээ тус улсад базааж байна.



Улмаар 4 дүгээр сарын 1-3-нд Турк улсад Анталия Их дуулгад оролцох бол үргэлжлүүлээд 5-9-нд Киргиз улсын Бишкек хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод эх орондоо ирэх юм байна.


Монголын шигшээ баг Токиогийн олимпын наадамд бүтэн багаараа оролцохоор зорилт тавиад байгаа. Энэ оны 6 дугаар сард болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа олимпын эрх авсан тамирчдын нэрс албан ёсоор тодорхой болох аж.

Связанные новости