Азийн залуучуудын наадамд жюү жицүгийн 17 тамирчин оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Азийн залуучуудын III наадам Бахрайн улсын Манама хотноо үргэлжилж байна.
Тус наадамд оролцох Ө. Эрдэнэбаатар
дасгалжуулагчтай жюү жицүгийн залуучуудын шигшээ багийн тамирчид өнөөдөр х орноосоо мордлоо. Тус наадамд жюү жицүгийн 17 тамирчин, 1 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 албаны
хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Энэхүү
наадамд 45 улсын 4000 гаруй тамирчин хурд
хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө. Монгол
Улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 багш дасгалжуулагчийн хамт оролцож байна.
Ulaanbaatar