Харүмафүжи Д.Бямбадорж магистр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-13 16:45:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга козүна/ Харүмафүжи Д.Бямбадорж  энэ сарын 13-нд Японы Жосай олон улсын их сургуулийн магистр болжээ. 


Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн мэдээлснээр, ёкозүна цолтой анхны магистр болж байгаа бөгөөд Д.Бямбадорж 2019 оны дөрөвдүгээр сараас суралцаж эхэлжээ. Олон улсын удирдлага мэргэжлийг 36 настайдаа эзэмшиж буй Харүмафүжигийн бичсэн “Шинэ Монгол Харүмафүжи сургууль, бага, дунд, ахлах ангийн боловсрол” дипломын ажил нь шилдгээр шалгарсан байна.


Тэрбээр цаашдаа Жосай их сургуульд "Шинэ Монгол" сургуулийн сурагчдаа сургах, багш нараа мэргэжил дээшлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Связанные новости