Гэмтсэн шугамыг сэргээн босгохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-14 15:47:53

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө хүчтэй шуурганы улмаас унаж гэмтсэн өндөр хүчдэлийн шугамыг сэргээн босгох ажлыг эрчимтэй хийж байна.

Энэхүү ажилд "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн зургаан машин, 34 инженер, техникийн ажилтан, "Увс цахилгаан түгээх сүлжээ" ХХК-иас гурван машин, 23 инженер, техникийн ажилтан, нийтдээ 57 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж байна. 

Ойролцоогоор 48 цагийн дотор шугамын гэмтлийг засаж арилгах боломжтой аж.

Связанные новости