Үндэсний шигшээ багийн бэлтгэл Турк улсад үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-15 14:44:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ баг Турк улсын Анталия хотод 16 хоног бэлтгэл хийгээд байна.


Тэд тус улсад байх хугацаандаа хэд хэдэн нөхөрсөг тоглолт төлөвлөсөн бөгөөд өчигдөр ээлжит тоглолтоо Турк улсын 3 дугаар дивизионы Кебезспор багтай хийжээ. Томоохон хөрөнгө оруулагчтай, том амбицтай тус багийн эсрэг манай залуус ширүүн өрсөлдсөн ч цаг дуусахын өмнөхөн хаалгандаа гоол алдаж 1:0-ээр тоглолтоо дуусгав.


Улмаар Монголын баг тамирчдыг дахин хоёр нөхөрсөг тоглолт хүлээж байгаа бөгөөд бэлтгэл эрчимтэй үргэлжилсээр байна.



Монголын хөл бөмбөгийн холбоонаас Үндэсний шигшээ багийн ивээн тэтгэгч хилийн чанадад бэлтгэл хийх боломж олгосон Худалдаа хөгжлийн банк /Trade and Development Bank/ болон хамтрагч Gmobile, Ард Даатгал ХК /Ard Insurance JSC/-ийн хамт олонд талархаж байгаа гэдгээ баг тамирчдынхаа өмнөөс илэрхийлсэн юм.



Связанные новости