Эсээ бичлэгийн шилдгүүд шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-17 16:45:39

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтан Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “Эрхмийн дээд монгол эр хүн” сэдэвт эсээ бичлэгийн цахим уралдааныг зарлан явууллаа.

Өсвөр үе, хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, тэдний сэтгэн бодох, найруулан бичих ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зөвхөн төгсөх ангийн сурагчдын дунд зохион явуулсан энэхүү цахим эсээ бичлэгийн уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцсон байна.

Уралдааны тэргүүн байрт Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12г ангийн сурагч З.Батцэцэг, дэд байрт Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Өсөхбаяр, гуравдугаар байрт Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12а ангийн сурагч З.Жавзандулам нар шалгарч шагналаа гардан авлаа. 

Шалгарсан бүтээлүүдийн хувьд цэрэг эх орны сэдвийг хөндөхийн зэрэгцээ аав, ах хүний нандин сайхан чанар, өмөг түшиг, хайр халамжийг илүүтэй магтан дуулсан байжээ. 

Связанные новости