Олимпын эрхийн төлөөх дараагийн тэмцээн пүрэв гарагт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн баг тамирчид энэ сарын 18-20-нд Азийн бүсийн олимпын эрхийн тэмцээнд ур чадвараа сорин оролцоно.
Өчигдөр манай шигшээ багийн 4 теннисчин Катарын Доха хотноо эхний тоглолтоо хийж,
өрсөлдөгч нартаа хожигдон тэмцээнээ дуусгажээ. Тухайлбал, эрэгтэй төрөлд Э.Лхагвасүрэн
Ираны Аламиан Нимад, Ж.Мөнхзориг Конго улсын Идову Сахийд, эмэгтэйчүүдээс Б.Должинзуу,
Туркийн Илмаз Озгед, Б.Болор-Эрдэнэ Узбекистаны Гуфранова Риммад тус тус
хожигджээ.
Энэхүү Азийн бүсийн
олимпын эрхийн тэмцээн Доха хотноо пүрэв гарагт эхлэх бөгөөд дээрх 4 тамирчин
дахин өрсөлдөх юм.