Үйлдвэрийн газрууд 1541.6 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 13:42:31

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Статистикийн хэлтсээс сар бүр гаргадаг аймгийн эдийн засаг нийгмийн байдлын тухай танилцуулгаас харахад үйлдвэрийн газрууд 2021 оны эхний 2 сард 1541.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оноос 15.0 хувиар өссөн байна.

Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 921.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 хувиар буурчээ.

Нийт үйлдвэрлэлтийн 12.5 хувийг хүнс ундааны, 0.4 хувийг хэвлэлийн, 67.9 хувийг дулааны эрчим хүчний, 10.2 хувийг усан хангамж, 1.2 хувийг модон эдлэлийн, 5.9 хувийг гутал хувцасны, 1.9 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс хэрчсэн гурил, бууз, түгээсэн цэвэр ус, монгол гутал, дулаан үйлдвэрлэлийн хэмжээ 1.6 - 68.6 хувиар өссөн байна.

Харин талх нарийн боов, борц, зүсмэл, хүснэгт, савхин гутал, эсгий шаахай, монгол дээл, гэрийн модон тавилга, эмээлийн модны үйлдвэрлэлийн хэмжээ 7.9-79.6 хувиар буурсан байна.

Связанные новости