Хээлтэгч малын 25 хувь нь төллөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-19 20:33:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хаваржилт хэвийн байгаа бөгөөд малчид хаваржаа руугаа нүүж эхлээд байна.

Төл хүлээн авах бэлтгэл ажлыг сум, багийн түвшинд бүрэн хангажээ. Одоогоор оны эхний хээлтэгч малын 25 хувь нь буюу 260371 хээлтэгч мал төллөөд байна. Тодруулбал, ингэ 603, гүү 108, үнээ 2186, хонь 122753, ямаа 134721 төллөөд байна. Гарсан төлийн 99,3 хувь нь бойжиж байгаа аж.

Нийт малын 0,05 хувь буюу 1547 мал хорогджээ. Үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 3, адуу 108, үхэр 121, хонь 649, ямаа 666 толгой хорогджээ.

Связанные новости