Баян-Айраг багт хаваржилт хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал
хөдөөгийн Баян-Айраг багт ажиллаж, малчдын ахуй амьдрал, цаг үеийн нөхцөл
байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.
Баян-Айраг
багийн малчид өвлийг өнтэй давж, сайхан хаваржиж байгаа аж. Тус багийн
хэмжээнд 36886 толгой мал хаваржиж
байгаагаас одоогоор 225 мал төллөж, 230 төл хүлээн авчээ.
Сумын Засаг
даргатай хамт тус багийн Засаг дарга Г.Ганбаатар явснаас гадна хүний их эмч
А.Наранбаяр явж малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.