Монголын шигшээ баг ОХУ-ын Тюмень багтай 0:0-ээр тэнцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Анталия хотноо бэлтгэлээ базаасан Монголын Үндэсний шигшээ баг хамгийн сүүлийн нөхөрсөг тоглолтоо ОХУ-ын 3-р дивизионы “Тюмень” багтай хийж 0:0-ээр тэнцжээ.
Манай баг өмнө нь Украин болон Туркийн багуудтай 3 тоглолт хийж ялагдал хүлээсэн юм. Харин энэ удаа хамгийн хүчтэй өрсөлдөгч багтай ийнхүү эн тэнцүү тоглож тэнцсэн гэдгийг Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос онцолж байна.
Үндэсний шигшээ баг Турк дэх бэлтгэлээ дуусгаж, өнөөдөр Тажикстан улсын нийслэл Душанбе хотыг зорьсон байна. Энэ сарын 25-ны өдөр Тажикстан улсын эсрэг хийх “Катар - 2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт манай шигшээ багийг хүлээж байгаа юм.
Тус тоглолтыг та бүхэн 3 сарын 25-ны өдөр Монголын цагаар 21 цагаас SPS Classic сувгаар хүлээн авч үзэх боломжтой юм.
Тюмень багтай тоглосон тоглолтын өмнө Монгол улсаас Турк улсад суугаа Онц багөөд бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд шигшээ багийнхантай уулзаж, ирэх тоглолтуудад амжилт хүссэн байна.
Энэ үеэр МХБХ-ны
Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхзул Элчин сайдад МХБХ-ны Ерөнхийлөгч
А.Ганбаатарын мэндчилгээг дэвшүүлж, зорин ирж тоглолт үзэж дэмжсэнд талархалаа
илэрхийлжээ.