Нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгаас ирсэн иргэдийн нэгнийх нь шинжилгээний хариу түргэвчилсэн
тестээр эерэг гарсан байна.
Иймээс тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн
Халдвартын тасагт тусгаарласан бөгөөд РСR шинжилгээний хариу өнөө шөнөдөө
багтаж гарах аж.
Эдгээр иргэд нь Хужиртын рашаан сувилалд амраад ирсэн нэг гэр бүлийн 3 хүн бөгөөд одоогоор бүгдийг нь Халдвартын тасагт тусгаарлаад байна.
Аймгийн хэмжээнд 15 хүн тусгаарлах байранд байгаагаас 6 нь Халдвартын тасагт, 9 нь Улаангом политехник коллежийн дотуур байранд байгаа аж. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс коронавирусны халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажилласаар байна.