Ирэх сарын 5 хүртэл сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хойшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ 
                                                                    Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг ирэх сарын 5 хүртэл оруулахгүй байхаар дахин сунгалаа.
Тус аймгийн Ханбогд сумын нутагт байрлах "Оюу толгой" ХХК-ийн уурхайн бүсэд коронавирусний халдвартай тохиолдол зөөвөрлөгдөн ирсний улмаас шаардлагатай хариу арга хэмжээнүүдийг авсаар байна. Энэ сарын 16-наас эхлэн танхимын сургалтыг зогсоосон байсан юм. Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар ийнхүү сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг дахин сунгасан байна. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Хэдийгээр танхимын сургалтыг зогсоосон ч гэлээ цахим сургалтад хүүхдүүдээ хамруулах, хичээлийн хоцрогдол арилгах ажлыг боловсролын байгууллага анхаарч ажиллана" гэлээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    