Чөлөөт бөхийн тамирчдыг олимпын эрхийн төлөөх 2 тэмцээн хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-22 16:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд өнөөдрийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийтдээ 31 эрх авсан бол Монголоос 2 эрх аваад байна.


Тодруулбал, Япон -7, Казахстан - 6, БНХАУ - 5, Энэтхэг -4 , Монгол, Иран, БНАСАУ - 2, Узбекистан, Киргиз, Сири тус бүр нэг эрх авчээ. Казахстаны Алматы хотноо 4 дүгээр сарын 9-11-нд Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээний олимпын жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад эрх олгоно.


Энэхүү тэмцээнийг залгуулаад манай тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматы хотод тивийн аварга АШТ-д хүч үзэх юм. ДАШТ болон тивийн АШТ-д эрхээ авч чадаагүй тамирчин сүүлийн боломж болох тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнээр олимпын эрх өгөх юм.

 

Ази тивээс эрх авсан тамирчид

 

Эрэгтэйчүүдийн 57 кг: 3. Нурислам Санаев (Казахстан), 3. Рави Кумар (Энэтхэг), 5. Реза Атри (Иран)

 

65 кг: 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Бажранг Пуния (Энэтхэг), 5. Төмөр-Очирын Тулга (Монгол), 5. Такүто Отогүро (Япон)

 

74 кг: 5. Мао Окүи (Япон), 5. Дайнар Кайсанов (Казахстан)

 

86 кг: 1. Хассан Яздани (Иран), 2. Деепак Пуния (Энэтхэг)

 

97 кг: 5. Алишер Ергали (Казахстан)

 

125 кг: 3. Дэн Живей (БНХАУ), 5. Бажа Хутаба (Сири), 5. Ядоллах Мохеби (Иран)

 

Эмэгтэйчүүдийн 50 кг: 3. Валентина Исламова (Казахстан), 5. Сун Янань (БНХАУ)

 

 

53 кг: 1. Пак Йон Ми (БНАСАУ), 2. Майю Мүкаида (Япон), 3. Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)

 

57 кг: 1. Рисако Кавай (Япон), 2. Рон Ниннин (БНХАУ)

 

62 кг: 1. Аусулуу Тыныбекова (Кыргызстан), 3. Юкүко Кавай (Япон), 5. Рим Жон Сим (БНАСАУ)

 

68 кг: 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), 5. Сара Дошо (Япон)

 

76 кг: 2. Хироэ Минагава (Япон), 5. Эльмира Сыздыкова (Казахстан), 5. Зоу Киан (БНХАУ)

Связанные новости