Хаягдал зай хураагуур цуглуулах аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс
/МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын тэргүүний Ерөнхий
боловсролын 1
дүгээр цогцолбор сургуулийн хамт олон хаягдал зай хураагуур цуглуулах аянд нэгдээд байна.
Аймгийн
БОАЖГ-аас зохион байгуулж буй хаягдал зай хураагуурыг
энгийн хог хаягдлаас тусад нь ангилж, зориулалтын аргаар устгах зорилгоор
санаачилж буй энэхүү аянд тус сургууль нэгдэж, хичээлийн 1, 2-р байрандаа
хаягдал зай хураагуур цуглуулах сав байршуулжээ.
Тус сургуулийн зүгээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү аянд нэгдэж, эх
дэлхий, байгаль орчиндоо өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня