Э.Бадар-Ууган AIBA-гийн "Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөн 73 жилийн түүхэнд өнөөдөр нэгэн шинэ хуудсыг нээсэн баярт үйл явдал тохиож байна.
Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монголын боксын холбоонд илгээсэн захидалдаа: AIBA-гийн "Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр сонгогдсон “Бээжин-2008” зуны ХХIX олимпын наадмын аварга, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган танд AIBA-гийн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэе гэжээ.
Монгол
Улсаас анх удаа Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогдож байгаа
олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Энхбатын Бадар-Ууган танд Их спортод
Монгол эх орноо төлөөлөн ажиллах болсонд “Амжилтын төлөө хамтдаа” уриатай
Монголын боксын холбоо болон үе үеийн боксчид, спорт сонирхогчид халуун баяр
хүргэж байна.